Twitter-ийн хувьцаа зарагдаж эхэллээ

Twitter-ийн хувьцаа зарагдаж эхэллээ

УншсанRead 16
ТүгээхShare공유하기

Нью Йоркын цагаар Пүрэв гарагийн өглөөнөөс эхлэн Twitter компани анх удаа олон нийтэд хувьцаагаа (IPO) зарж эхэллээ.

 Анхны нэрлэсэн нэгж хувьцааны үнэ 26 доллар байсан бол шууд 73% өсөж 45.10 доллараар зарагдаж эхэлсэн байна.

Хөрөнгө оруулагчдын хувьд Twitter-ийн хувьцаа нэлээд эрэлттэй байгаа ажээ.

Нөгөө нэг нийгмийн сүлжээний компани болох Facebook 2012 оны 5 сард IPO хийхэд 38 доллараас эхлэн 38.23 долларын хаалтын ханштай эхний өдрөө дуусгаж байсантай харьцуулахад сайн үзүүлэлт юм.

Үнэ цаашид хэрхэн хэлбэлзэхийг харах л үлдлээ.

Энэ талаар Twitter-т: 

Твиттерийн хувьцаа ойрын хугацаанд идэвхтэй байх, цаашид үнийн түвшин буурахгүй гэж аналистууд дүгнэж байна.

— MandalFund (@MandalFund) November 8, 2013