Apple автомашинд нэвтэрлээ

Apple автомашинд нэвтэрлээ

УншсанRead 24
ТүгээхShare공유하기

Өчигдөр Apple компани iOS системээ автомашинд нэвтрүүлэх эхний алхмаа зарлалаа. CarPlay нэртэй энэ систем нь автомашин дотор суурилснаар Apple iPhone утастай бүрэн холбогдож, жолоо барих зуураа функцүүдийг нь ашиглах боломж олгоно.

Үүнд жолоон дээрээсээ дуу хоолойгоор (Siri) удирдан дуудлага хийх, MAP ашиглах, iTunes радио сонсох, хөгжим тоглуулах гээд бүх үйлдлийг гүйцэтгэж болно.

Мөн ирсэн мессэжийг дуу хоолойгоор уншуулан сонсож, шинэ мессэжийг дуу хоолойгоороо хэлж бичүүлэх боломжтой болжээ.

Энэ систем iOS 7-гийн дараачийн хувилбар дээр нэмэгдэх ба iPhone 5, 5c, 5s утаснуудтай ажиллах гэнэ.

Энэ ондоо багтаж Ferrari, Mercedes Benz, Volvo-гийн зарим загваруудад нэвтэрнэ. Мөн BMW, Ford, General Motors, Honda, Hyundai, Jaguar Land Rover, Kia, Mitsubishi, Nissan, Peugeot Citroen, Suzuki, Toyota зэрэг бусад үйлдвэрлэгчид ч нэвтрүүлэхээр бэлдэж байгаа ажээ.

Жишээ болгож Volvo-гийн CarPlay видео танилцуулгыг хүргэж байна.